🔴LIVE: Богдхан төмөр замын трасст нөлөөлөлд өртөж буй иргэдийн газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн Алтанбулаг суманд хийж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 2209

🔴LIVE: Богдхан төмөр замын трасст нөлөөлөлд өртөж буй иргэдийн газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн Алтанбулаг суманд хийж байна

Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 19390,4 га газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Уг улсын тусгай хэрэгцээнд авсан газар болон Богдхан төмөр замын трасст Төв аймгийн Алтанбулаг суманд 1200 өмчилсөн газар, эзэмших эрхтэй 135 нэгж талбар, Сэргэлэн суманд эзэмших эрхтэй 1153 нэгж талбар өртөөд байна. Үүнээс гадна эрх зүйн харилцаа үүсээгүй газар ашиглалтууд болон өвөлжөө, хаваржааны газрууд ч мөн байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөгөөр тусгай хэрэгцээний газарт өртсөн бүх нэгж талбарыг чөлөөлөх юм.

Газар чөлөөлөлтийн ажил энэ сарын 25-наас эхэлсэн бөгөөд он дуустал үргэлжлэх аж.

. Шилжүүлэн байршуулж буй Бөхөгийн хөндийн байршил нь сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөөр зам, шугам сүлжээ, инженерийн байгууламж бүхий суурьшлын бүс болохоор төлөвлөсөн газар аж.

Төв аймгийн Алтанбулаг болон Сэргэлэн суманд өмчилсөн газартай иргэд сумын газрын албатай холбогдохыг албаныхан хүсэж байна

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Яагаад анхнаасаа өмчлүүлсэн юм бэ?

    1. Зочин

      Sumiin zasag duraaraa ugchdug yumaa, eswel songuuliar gerchilgee taraachihdag garuudshde

Сэтгэгдэл үлдээх