Т.Тулга шилдгүүдийг ялж түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Чөлөөт бөх 5206

Т.Тулга шилдгүүдийг ялж түрүүллээ

Казахстан улсын Алматы хотноо Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 

 

Энэ сарын 2-5-ны өдрүүдэд Алматы хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд МУГД А.Цэдэнсодномын удирдлага дор эрэгтэйчүүдийн 65 кг жинд Т.Тулга, 74 кг жинд Б.Бямбадорж, 125 кг жинд М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг жинд Б.Болортуяа, 57 кг жинд Х.Болортуяа, 62 кг жинд Э.Гантуяа, 68 кг жинд Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус зодоглолоо. 

Манай баг бүрэлдүүнээс Т.Тулга, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа нар алтан медаль хүртсэн бол Б.Бат-Эрдэнэ, З.Болортунгалаг нар мөнгөн медаль, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль буюу нийт есөн медаль хүртлээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх