БИЧЛЭГ: ОХУ-ын их сургуульд гал нээсэн этгээдийг баривчилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Дэлхий дахинд, Гэмт хэрэг 4123

БИЧЛЭГ: ОХУ-ын их сургуульд гал нээсэн этгээдийг баривчилжээ

ОХУ-ын Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуульд галт зэвсэгтэй халдлага болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаа нар халдагчийг баривчилсан бөгөөд сэжигтэн тус сургуулийн оюутан болох нь тогтоогдсон байна.

Хэрэг гарснаас хойш Оросын Эрүүл мэндийн яамнаас "Пермийн их сургуулийн буудлагын улмаас арав гаруй хүн шархадсан" гэж мэдэгдээд байсан юм.

Их сургуулийн оюутнууд руу гал нээсэн этгээдийг баривчлах үеэр сэжигтэн шархадсан гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тэрээр "9 дүгээр сарын 20-нд Пермийн их сургуулийн оюутан тус сургуулийн нэг барилгын нутаг дэвсгэр дээр гал нээсэн. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулж байна. " хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх