ОХУ-ын Пермь хотод орших Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуулийн барилгад нэгэн үл таних хүн гал нээж, хэд хэдэн хүнийг шархдуулсан гэж орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж "ТАСС" агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан дүгнэлтээр хэдэн хүн шархадсан болохыг тогтоох боломжгүй байгаа аж.
Тэрээр "Даваа гарагт үл таних хүн их сургуулийн барилгад нэвтрэн, гал нээсэн. Зарим оюутнууд халдагчаас зугтан, их сургуулийн танхимуудад нуугдан, хаалгаа түгжсэн байсан. Харин зарим нь цонхоор үсэрсэн. Хууль сахиулах байгууллагынхан хэргийн газар руу явж байгаа" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.