🔴 LIVE: О.Энхмаа: Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй барилгын ажлыг зогсоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1835

🔴 LIVE: О.Энхмаа: Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй барилгын ажлыг зогсоо

ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг иргэн О.Энхмаа АТГ-ын удирдлагад хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Уг асуудлыг гурван шатны прокуророор дамжин шалгасан боловч эрх мэдэл хүрэхгүй гэх шалтгаанаар хаасан гэх тайлбарыг өгсөн аж.

Тэрбээр "АТГ-ын даргад албан шаардлага хүргүүлж байна. 1023 хүний амь эрсдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа хүнд үед Засгийн газар нь шоу зохион байгуулж, АТГ нь прокурорын хууль бус гурван удаагийн дүгнэлтийг цуцалж чадах чадамжгүй байна. Нэг эмнэлэг барих газрыг дээрэмдсэн хууль бус ажиллагаанд эрх мэдэлтнүүдийн үйлдлийг мэдсээр байж шалгах шаардлагагүй хэмээн хэргийг хаахаар оролдож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцож, .

  • 2004 оны аравдугаар сарын 6-ны өдөр 450 тоот захирамжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн 1200 мкв газрыг орон сууц барих
  • Иргэн н.Хандармаад 120 мкв газрыг хууль бусаар
  • "Алтантулга" ХХК-д 4024 мкв газрыг 2011 онд барилга барих зориулалтаар өгсөн.

Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байхад, эмнэлгийн онцгой обьектыг хууль бусаар хувийн 12 давхар барилга бариулахаар олгосон байна. 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 320 дугаартай тогтоолоор" гэлээ.

3 Сэтгэгдэл

  1. Вурка

    Түлэнхийн төвийн талаар гэмтлийн болон ЭМ ийн үё үёийн сайд нар нүдээ аньж чихээ бөглөж суулаг нь сонин байна

  2. Зочин

    Ээ дээ хүмүүс минь амьдрах сайхан шүү дээ заавал наана аа байшин барих хэрэгтэй гэж үү? Таньд насан туршдаа гартээ орходоо эвгүй байхгүй гэж үү? Дээд давхарт морогруу харсан цонхоороо өглөөд үргэлж оршуулага харах сайхан гэж үү? Үр хүүхэд чинь эвгүй байхгүй гэж үү? Эмнэлэг ,сургууль,цэцэрлэгийн газарыг орхичий л доо тэх үү? Яасан ханаж цаддаггүй шунал вэ!

    1. О.Энхмаа

      Яг үнэн

Сэтгэгдэл үлдээх