Бөхийн төрлүүдийн залуучуудын ДАШТ эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 4165

Бөхийн төрлүүдийн залуучуудын ДАШТ эхэллээ

Бөхийн төрлүүдийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. 

Цар тахлын тархалтын улмаас өнгөрсөн онд Энэхтэг улсын Дели хотноо зохион байгуулагдах байсан ДАШТ хойшилж 729 хоногийн дараа зохион байгуулагдаж буй нь энэ юм. Энэ сарын 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо 500 залуу бөхчүүд 120 медалийн төлөө барилдана. Энэ удаагийн ДАШТ-д МУГД Ц.Баярсайхан, МУГТ Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү нарын удирдлага дор дараах тамирчид зодоглож байна. 

Эрэгтэйчүүд:

  • 57 кг жинд П.Дашцэрэн
  • 61 кг жинд Р.Баттулга
  • 65 кг жинд Э.Төгсжаргал
  • 74 кг жинд О.Сүлдхүү
  • 79 кг жинд Б.Мөнхдаваа
  • 92 кг жинд А.Мягмарсүрэн
  • 97 кг жинд Н.Баярбаатар

Эмэгтэйчүүд

  • 50 кг жинд Б.Энхзул
  • 53 кг жинд Ч.Отгонтуяа
  • 55 кг жинд М.Мөнхгэрэл
  • 57 кг жинд Б.Ганцэцэг
  • 65 кг жинд Т.Энхжин
  • 72 кг жинд Д.Цогзолмаа
  • 76 кг жинд Б.Одбаг нарын 14 тамирчин барилдаж байна. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57-65-70-79-97 жингүүдийн хэсгийн барилдаанууд явагдаж 79кг жинд барилдсан Б.Мөнхдаваа эхний тойрогт Канадын бөхийг цэвэр ялсан ч 1/8 шигшээд Азербайжаны бөхөд ялагдсанаар өнөөдөр дагах барилдаан хийхээр боллоо. Мөн түүнчлэн 97 кг жинд Н.Баярбаатар дагах барилдааныг Молдавын бөхтэй хийнэ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх