Домогт аварга Ж.Хиггинс эхний өрөгт 147 оноо авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Биллиард 3482

Домогт аварга Ж.Хиггинс эхний өрөгт 147 оноо авлаа

Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох томоохон тэмцээн болох "British Open" тэмцээн 17 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна. 

1980 оноос British Gold Cup нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 1985 оноос албан ёсоор British Open нэрийн дор чансаа олгох тэмцээн болж 2004 оныг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн байдаг. Хамгийн сүүлд British Open тэмцээний дөрөв түрүүгээ домог аварга (дэлхийн дөрвөн удаагийн аварга) Жон Хиггинс 2004 онд хүртсэн бол энэ жил тэрээр 46 насандаа дахин зодоглож байна. 

Энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт явагдаж байгаа ба Жон Хиггинс аварга Швейцарын залуу тамирчинтай эхний тойрогт учраа таарч карьерийнхаа 12 дахь 147 оноог авсан байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх