ВИДЕО: Орлого нь зогссон иргэд ломбардны зээлийн хүүгээ төлөх, эсвэл эд хөрөнгөө алдах эрсдэлтэй тулгараад байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Видео мэдээ 1170

ВИДЕО: Орлого нь зогссон иргэд ломбардны зээлийн хүүгээ төлөх, эсвэл эд хөрөнгөө алдах эрсдэлтэй тулгараад байна

Коронавирусийн цар тахал дотоодод алдагдсаны дараа Засгийн газраас банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршоодод иргэд, аж ахуйн нэгжийн зээлийг хойшлуулах даалгавар өгсөн. Гэтэл ломбардуудад тодорхой зохицуулалт тусгаж өгөөгүй байна. Тиймээс орлого нь зогссон иргэд хөл хорио тавигдтал зээлийн хүү төлөх эсвэл эд хөрөнгөө алдах эрсдэл үүсээд байна.

Монголбанк арилжааны банкнуудад, Санхүүгийн зохицуулах хороо ББСБ, хадгаламж зээлийн хоршоодод хяналт тавьж ирсэн бол ломбард эрхлэгч нь харьяа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа эрхэлж иржээ. Ерөнхийдөө Ломбардуудад хянаж зохицуулах хууль, шалгах газар ч байдаггүй гэсэн үг. Тиймээс хөл хорионы энэ үед ломбардад эд зүйлээ барьцаалсан иргэд эд хөрөнгөө алдах эрсдэл үүсээд байна.

ШӨХТГ-аас барьцаалан зээлдэгчийн хугацаа дууссан тохиолдолд барьцаанд байгаа эд зүйлийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд худалдахгүй байхыг ломбардуудад сануулсан байна.

Томоохон сүлжээ Сайн, Начин ломбардууд зээлдэгч нартаа хөл хорио тавигдтал хүүгээ төлөөд хугацаагаа сунгах эсвэл зээлсэн төлбөрөө бүтэн хийгээд эд хөрөнгөө хадгалуулах нөхцөлтэйгөөр ажиллаж байгаа аж.

юм

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх