Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарыг маргааш шүүнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Гэмт хэрэг 2850

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарыг маргааш шүүнэ

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг маргааш дэнсэлнэ.

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.

5 Сэтгэгдэл

  1. Zochin

    Ahiuhan yl awah boltguai

  2. МАН- ЫН ГИШҮҮН

    ААЯА ДАРГЫГАА БУЮУ РАДНААСЭД АВИЛГАЧИЙГ ИЛЧЛЭЭД ХЭРГЭЭ ЗАДАЛВАЛ ЯЛ НЬ ХӨНГӨРНӨ ДӨӨ !!!

  3. Зочин

    зохион байгуулагч нь нөгөө араднаасээд юм биш үү хариуцлга тооцохи хэрэгьтэй

  4. Erdenejargal Chimed

    Шударга шүүх бгаа эсэхийг надаас эхлээд монгол ард харж бна

  5. Zochin

    Erni bol xoish xoishdo surgamj bolj 8deesh jil yllax xeregtei niigemd mash xortoi xeregshvv

Сэтгэгдэл үлдээх