Мэргэжлийн снукер биллиардын Дэлхийн гран при тэмцээн эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Биллиард 2949

Мэргэжлийн снукер биллиардын Дэлхийн гран при тэмцээн эхэллээ

 

 

2015 оноос хойш зохион байгуулагдах болсон мэргэжлийн снукер биллиардын Дэлхийн гранпри тэмцээнд өнөө цагт дэлхийн чансааг тэргүүлж буй Жадд Трамп өнгөрсөн жил түрүүлснээр хошой аварга болоод байгаа юм. Тэрээр 2015 онд анхны тэмцээнд нь домогт аварга Ронни О Сулливаныг 10:7 харьцаагаар хожин түрүүлж байсан бол өнгөрсөн жил Али Картерийг 10:6 харьцаагаар хожин хошой аварга болсон байдаг. 

Тус тэмцээнд сүүлийн нэг жилийн дотор дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 32 тамирчин оролцдог онцлогтой. 

Ронни О Сулливан уламжлал ёсоор Дэвид Гилбэртийг буулган авав

Уламжлал ёсоор гэж хэлэхийн учир нь хоёр тамирчны хувьд долоо дахь удаагаа хоорондоо тулж буй нь энэ бөгөөд таарах бүрийдээ домогт Ронни хожил байгуулсан байдаг. Гэхдээ урьд шөнө хоёр тамирчин тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн ба өгөө, аваатай хожлуудын эцэст Ронни 4:3 харьцаагаар хожил байгуулж цааш тоглох эрхтэй болсон юм.  

Эхний тоглолтуудын үр дүн

Дэлхийн гурван удаагийн аварга нэгийн даваанд бүдэрлээ

Дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби эхний тойрогт Хятадын чансаа доогуур тамирчинд 4:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Марк Селбигийн хувьд энэхүү хожигдол нь анхны тохиолдол биш юм. Хоёр тамирчны хувьд өмнө нь зургаан удаа учраа таарч 2017 оны English open, 2018 оны Герман мастерс тэмцээнүүдэд Марк Селби хожигдож байлаа. 

 

 

1 Сэтгэгдэл

  1. э.р

    БИЛЛИАРДЫН ВИДЕО СУРГАЛТ БАЙДАГ УУ? СУРАЛЦМААР БАЙХЫН

Сэтгэгдэл үлдээх