LIVE: Сүүлийн найман хоногт хятадаас 5200 монгол иргэн эх орондоо иржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1389

LIVE: Сүүлийн найман хоногт хятадаас 5200 монгол иргэн эх орондоо иржээ

Коронавирустэй холбоотой асуудлаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа 

"Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй.. ХӨСҮТ-ийн хэрэгцээнд цөөн тооны хамгаалалтын хувцас, хэрэглэл ирүүлэхээр болсон. , иргэд сонор сэрэмжээ алдахгүй амны хаалт, гараа тогтмол угаахыг зөвлөж байна" гэв.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

Хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар бусад улс дахь ЭСЯ-даараа дамжуулан тасралтгүй ажиллаж байна. . Эрээний консулын газарт 150 иргэн эх орондоо ирэхээр мэдүүлгээ өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр дээрх иргэдийг авчрах ажлыг хийж байна. Хоёрдугаар сарын 06-наас эхлэн Хятад улстай хиллэдэг боомтуудыг хааж, агаарын болон төмөр замаар монгол иргэдээ оруулна. Гадаадад байгаа иргэддээ хандаж тухайн улс дахь ЭСЯ болон дипломат төлөөлөгчдийн газартаа бүртгүүлбэл аюулгүй байдлыг хангах, мэдээллийг түгээхэд илүү ач холбогдолтой.

Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар 

". Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Өчигдөр гэхэд . Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг хурааж, устгалд оруулж байгаа. Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн. 

Засгийн газрын нөөц хөрөнгөөс хилийн мэргэжлийн хяналт болон хамгаалалтын чиглэлд 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа" гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх