LIVE: Хуульч Б.Гүнбилэг: Хуулийн салбарыг толгойлдог хүн нь хууль бус үйлдэл хийгээд эхлэхээр хууль хэрэгжихээ больдог

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Халуун сэдэв 3736

LIVE: Хуульч Б.Гүнбилэг: Хуулийн салбарыг толгойлдог хүн нь хууль бус үйлдэл хийгээд эхлэхээр хууль хэрэгжихээ больдог

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ. Чухам ямар асуудлуудаар Ц.Нямдорж сайдыг шалгуулахаар ҮАБЗ-д хандах болсныг түүнээс "Халуун сэдэв" булангаараа тодрууллаа.

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:

УИХ-ын гишүүд тэр дундаа Б.Пүрэвдорж гишүүн байнгын хорооны хурал дээр болон нэгдсэн чуулганы үеэр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой мэдээллийг хийсэн. Мөн “Улаан бал” гэх нэвтрүүлэгт оролцсон Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой зүйлсийг ярилаа. Нийгэмд хуульд итгэхгүй байх, хуулийн салбарт итгэхгүй байх явдал гаарна. Хуульд итгэхгүй байдал бий болдог. Тийм учраас Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг нэг мөр шалгах, тогтоох байгууллага нь ҮБЗ байж болох юм гэдэг үүднээс анхаарлыг хандуулах үүднээс би хандаад байгаа. Өмнө нь Ц.Нямдорж сайд Белла Виста гэх маш өндөр үнэтэй байранд төлбөр төлөхгүй амьдардаг гэх мэдээлэл гарч байсан. Энэ байр нь Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том хэрэгтэй холбоотой юм аа гэх мэдээлэл ч гарч байсан. Энэ асуудлыг бид Үндсэн хуулийн цэцэд өгсөн боловч маргаан үүсээгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоо асуудлыг Ц.Нямдорж сайд оруулж ирсэн. АТГ-ын залуучууд нь маш олон авлигын хэргийг шалгаад боогоод оруулаад ирэхээр хөөн хэлэлцэх хугацаанаас болоод унад байна. АТГ ажлаа хийсэн байна. Хуулийн байгууллага нь ажлаа хийсэн байсан. Харин хууль нь болохгүй байна. Тиймээс маш олон ноцтой хэргийг ҮАБЗ-д өгч шалгуулахыг хүссэн.

Нямдоржийн Алтан гэх хүн 600 сая ам.долларын үнэтэй ордыг Жастын Ш.Батхүүгээс 2013 онд бэлэглэлийн гэрээгээр авсан байсан. Энэ ордыг төр хураан авах ёстой.

Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал мөн л гарч ирсэн боловч шалгахгүй байсаар хаасан. Ийм ийм олон гэмт хэрэгт холбоотой гэх мэдээллийг мухарлаж шалгах ёстой. Ц.Нямдоржийн асуудлууд нь хэдийгээр нэг хүнтэй холбоотой мэт боловч Үндэсний хэмжээнд яригдах ноцтой зүйлсийг агуулж байгаа. Ц.Нямдоржийн асуудлыг өөр бусад байгууллагад өгөхөөр үр дүн багатай байгаа учраас цагдаа, тагнуул зэрэг хянан шалгах байгууллын удирдлагуудыг нь томилдог дээд байгууллагад нь өгч шалгуулахыг хүсэж байна.

Ард түмэн цагаан цаас байж болно. Харин хуульчид мэргэжлийн ур чадвараа ашиглаад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх үүднээс энэ асуудлыг холбогдох дээд байгууллагаар нь шалгуулж шийдвэрлүүлэх ёстой гэдэг үүднээс би энэ хүсэлтийг гаргасан.

 

 

5 Сэтгэгдэл

  1. зочин

    эх орноосоо урваагүй юм гэхэд эх орныхоо эрх ашгаас удаа дараа урвасан цахиагийн элбэгдоржийг ҮАБЗ-өөр хэлэлцээд зөвлөмж гаргах цаг болжээ. даанч олон тохиолдолд эх орон ард түмнийхээ эрх ашгаас илэрхий урвасан байна шүү

  2. Зочин

    Энэ Гүнбилэг өөрөө хэр шударга юм бол доо. Уухай хөдөлгөөний залуучуудтай харьцуулбал хуульч аав , МАН ээжийнхээ кранаар л дээшилсэн бх . Чадвар нь хэр бол? Эргэлзээтэй нөхөр !!! Одоо л нэг их дүр эсгээд бгаа нөхөр шүү дээ. Нямдоржийг муулах нь инээдтэй бнаа.

  3. Зочин

    Шалга

  4. Зочин

    Хууль засан гадныханд үйлчилж асар их авилгал авдаг хүн. Хуулийн хулгай бүхнээс аюултай..

  5. Улс төржилтөө зогсоо

    Ийм хачин улс төрийн агуулгатай мэдэгдэл, мэдээлэл өгөөд яах юм. Хуульчид нь хүртэл асуудлын шийдлийг бус харин буруутныг хайх "аянд" мордохоор нийгмийн сэтгэлзүйд ЗӨВ гэх ухагдахуун алсран одож юу ч байсан буруу өнцгийн нь хайдаг хандлага тогтдог гэдгийг өдгөө цагийн бидний аж амьдралаас бэлхнээ харж болно. Энэ нөхөр цагаан цаас гэж ярих эрх ч байхгүй. Ард нийтийг цагаан цаас гэж дуудаж байсан хүний багд нь багтаж зөвлөхөөр нь ажиллаж явсан хүн шүү дээ. Одоо нэг их шударга үнэний туйл болох гээд яах юм. Улсын хөгжлийн үндэс эдийн засаг байдаг юм. Ийм балай нийгмийн сэтгэлзүйг үймүүлсэн зүйл ярьж суухаар нийгэм судлаач, сэтгэлзүйч, эдийн засагч нарын баг бүрдүүлж улсын бодлогын хэмжээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэн аобажуулах вэ гэж бодлоо чилээгээч. Хүн болгоны амны уншлага болсон дэндүү хийсвэр, цаг ямагт хөврөн өөрчлөгдөж байдаг шударга ёс гэдэг сэдвээс ард нийт одоо залхаж байна. Хүн хангалуун чинээлэг амьдрах орчин нөхцөл гэдэг та нарын "донгодоод" байгаа тэр шударга ёсонд чинь хамгийн дөт!!!...

Сэтгэгдэл үлдээх