LIVE: Өмгөөлөгч Г.Батбаяр: Хохирогч нарыг эрүүдэн шүүсэн 400 цагийн бичлэг огт байхгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Хууль эрхзүй 3006

LIVE: Өмгөөлөгч Г.Батбаяр: Хохирогч нарыг эрүүдэн шүүсэн 400 цагийн бичлэг огт байхгүй

 

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал 13.30 цагаас 14.30 цагийн хооронд завсарлалаа.


Шүүх хурлын завсарлагааны үеэр өмгөөлөгч Г.Батбаяраас шүүх хуралдааны процесс хэрхэн үргэлжилж байгааг асуухад:
Өмгөөлөгч Г.Батбаяр:

-Хэргийн хугацааг 100 цаг гэж үзвэл 70 дахь цаг дээрээ явж байна. Шүүх хурал өнөөдөр дуусах боломжгүй. Маргааш дуусах байх. Хохирогч нарыг эрүүдэн шүүсэн 400 цагийн бичлэг гэж зүйл байхгүй шүү дээ.

Өмгөөлөгч, яллагдагч нарт ижил тэнцүү цаг олгож, үг хэлэх боломжоор хангаж байгаа нь шүүх хурлыг удаашруулж байна. Аль, аль нь ядарсан байгаа. Шүүгч нар ч, шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар ч. Одоогоор мэтгэлцэх үе шат дуусах шат руугаа хандаж байна 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх