LIVE: Ц.Мөнх-Оргил: Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1200 төгрөг болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1758

LIVE: Ц.Мөнх-Оргил: Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1200 төгрөг болно

 

УИХ-аас ЕБС-ийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийг баталснаар 800 гаруй ЕБС-д сурч байгаа 600 мянга гаруй хүүхэд үдийн хоолтой болох боломжтой болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө. 

-2006 оноос хойш 1-5-р ангийн хүүхэд "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг байсан. Үүнийг "Үдийн хоол” болгож байгаа юм. Засгийн газраас нэг хүүхдэд ногдох нормативыг тогтооно. Хуулийн ач холбогдол нь хүүхэд хооллохоос гадна нийгмийн эрүүл мэндийн болоод нийтийн халамжийн чухал ач холбогдолтой хууль юм.

Нэгдүгээрт, хүүхэд цатгалан байх юм бол хичээл сурлагадаа сайн байна. Өлсгөлөн хүүхэд юм сурч чадахгүй.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Монголчууд бидний дунд их байгаа зүрх, судасны өвчин хоолтой асар их холбоотой. Зөв хооллосон хүүхдүүд хэдэн жилийн дараа нийтээрээ зөв хооллодог, нийгмээрээ суурь өвчингүй байх үндэс болох юм. Энэ хуулийг дэлхийн улс орнууд янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж байна.

Тиймээс бид дэлхийн 168 улстай хөл нийлүүлж "Үдийн цай”-г хоол болго гэдэг зүйл хэрэгжиж эхэлж байна. Мөн дэлхийн 80 гаруй оронд энэ хоолыг үнэ төлбөргүй өгдөг. Ийм хуулийн заалтыг бид баталсан гэсэн үг.

Түүнчлэн боловсрол эрүүл мэндээс гадна нийгмийн хамгааллын чухал арга хэмжээ болно. Бусад улс оронд ч ижил. Манайд огт үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнийг ХХААХҮЯ-аас хүүхдийн хоолны импортын барааны жагсаалтаар баталж өгнө, бусдыг нь зөвхөн дотоодоос авч жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

2022 оны 09-р сарын 01-ээс 5-9-р ангийнхан

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. . 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд явагдана. 99922603

Сэтгэгдэл үлдээх