LIVE: Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1770

LIVE: Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригтой холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хоригийг ажлын таван хоногт хэлэлцэх хуультай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. 

Захиргааны ерөнхий хуулийг Засгийн газар нэлээд өргөн хүрээнд оруулж ирсэн. Үүнийг нь Их хурал дээр гурван чиглэл болгож, нарийвчилсан. Гэхдээ нэлээд маргаантай асуудал. Өмнө нь ҮХЦ-ээр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж гарч байсан. Хориг хэлэлцэх үеэр нарийвчилж ярина" гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах, англи хэл дээрх номыг орчуулж ойлгох, сонсох чадварыг нь системтэйгээр эрс дээшлүүлэх, бодит уран зохиолын номууд, шатлалттай номууд дээр дадлага хийх, ажиллах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Эхний 15 хүүхдүүдийг бүртгэнэ. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд явагдана. Сургалтын бүх номууд нь оригиналь аудио бичлэгүүдтэй, хичээлийн явцад унших, сонсох, орчуулах, бичих, цээжлэх зэрэг бүх ажил зэрэг явагдана. Бүртгэл явагдаж байна. 99922603

Сэтгэгдэл үлдээх