Чөлөөт бөхийн дэлхийн цомд Монголын баг тамирчид

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Спорт, Чөлөөт бөх 3145

Чөлөөт бөхийн дэлхийн цомд Монголын баг тамирчид

 

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17 өдрүүдэд ОХУ-ын Якутад зохион байгуулагдана. 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эх орноосоо мордлоо.


Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  • 57 кг жинд ОУХМ Т.Түвшинтулга
  • 61 кг жинд МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар
  • 65 кг жинд ОУХМ Б.Батмагнай
  • 70 кг жинд МУГТ Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж
  • 74 кг жинд ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ
  • 79 кг жинд МУГТ П.Өнөрбат
  • 86 кг жинд ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай
  • 92 кг жинд ОУХМ Б.Өлзийсайхан
  • 97 кг жинд ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох
  • 125 кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл гээд хашир туршлагатай хийгээд залуу тамирчдаар бүрдүүлсэн баг багтаж байна.

Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмчээр Ж.Баатар нар ажиллана.
Эрчүүд маань Дэлхийн цомын тэмцээнд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байв. Монголын эрэгтэй бөхчүүд энэ удаагийн тэмцээнд Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтаад байгаа юм.
Манай бөхчүүдэд 32 жил хүлээсэн медалийг эх орондоо авчрах бүрэн дүүрэн боломж бололцоо байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх