ШУУД: М.Мөнхбаатар: Тодорхойгүй машинууд байнга араас дагаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Видео мэдээ 4779

ШУУД: М.Мөнхбаатар: Тодорхойгүй машинууд байнга араас дагаж байна

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эсрэг хийсэн мэдэгдлийн эсрэг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий прокурорт гомдол гаргажээ

"Монголын зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

Монгол улсын үндсэн хуулийн 16-ын 14 дэхь хэсэгт зааснаар "Иргэн шүүх шударга шүүхээр шүүлгэх эрхтэй", 16-ын 49 дэхь хэсэгт "Монгол улсын эрх бүхий албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайдууд шүүхийн үйл ажиллагаанд ямарваа нэг байдлаар оролцохгүй байх үүрэгтэй" гэж заасан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөр болон өмнөх өдрүүдэд ч хийсэн мэдээллийнхээ үеэр "Шүүгч нар хэрхэн шийдвэрлэхийг харъя", "Сэтгүүлч та нар хараарай", "Бид анхааралтай ажиглаж байгаа" гэх мэтээр шүүгч нарт дам бусаар нөлөөлж байна. Энэ бол Үндсэн хуульд заасан хувь хүний эрхийг зөрчиж байна гэж бид харж байна.

Бид Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулах, шүүхийг хараат бусаар ажиллаач ээ гэх үүднээс энэхүү хоёр хуудас гомдлыг хүргүүлж байна. 

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь өөрөө шүүхийн хараат бус байдлыг хангах ёстой газар. Өнөөдрийн байдлаар манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ сэтгэл санааны хүнд дарамтанд байна.

Хяналтын камер 14 хоногийн хугацаатай бичдэг. Таны хэлж ярьж байгаа зүйлийг нотлох боломжгүй гээд л хэргийг хаачихдаг.

Хэдхэн цагийн өмнө Л.Оюун-Эрдэнэ сайд Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох болсноо хэлж байна.

Яаж онц байдал зарлах гэж байгааг үнэндээ би ойлгохгүй байна. Үйл ажиллагаанд нь доголдол бүү үүсгээсэй. Бараа бүтээгдэхүүнээ худалддаг, олон улсын компанитай хамтран ажилладаг процесс нь зогсчих вий дээ гэж болгоомжилж байна. 

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    Та нар улс хөрөнгө хуйвалдаж идчихээд юугаа хуцаад байгаа юм вэ ?

  2. icheechei

    muu luivarchid

  3. Kreativ-Tonie

    Nowsh chin tugjreltei hotod yawj baij. araas chin mashinuud yawna l bizdee. Muu buduun gulug

  4. Зочин

    Онц байдал бус онц дэглэм

  5. Хаян

    Энэ хар мянган Приуснүүд дунд явж байж дагаж байна гэж яаж мэдэх билээ дээ. Худлаа шоудахдаа сайн гарууд даа.

  6. Зочин

    Chamaig xen tooxov dee toogood alyyllaa gexed 1 parazitl alga bolno biz

  7. Зочин

    айсан хүнд аргал хөдөлнө

  8. Зочин

    Айсан хүнд аргал бүхэн хөдөлдөг юмдаа муу хогийн тантан минь

  9. Зочин

    Айсан хүнд аргал бүхэн хөдөлдөг юмдаа муу хогийн тантан минь

Сэтгэгдэл үлдээх