Н.Номтойбаяр: МАН Үндсэн хуулийн дээр гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Видео мэдээ 2081

Н.Номтойбаяр: МАН Үндсэн хуулийн дээр гарчээ

УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Н.Номтойбаяр:

МАН чинь төрийн бус байгууллага шүү дээ. Улс төрийн нам. Сүүлийн үед энэ нам төрийн дээр гишгэх боллоо гэсэн шүүмжлэл бодитой юм байна гэсэн дүгнэлтийг сая өөртөө хийгээд сууж байлаа. Нам үндсэн хуулийн дээр гарчихлаа. 

МАН-ын бага хурлаар ямар шийдвэр гарах бол?

- Одоо мухардалд орчихлоо. Хэлж сануулсаар байтал хүч түрээд байна. Хууль зүйн дэд сайд хүртэл хэллээ. Ингэж болохгүй ээ, дээд шүүх дээр очвол нам татан буугдах асуудал яригдана гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гацаанд орчихлоо..

Бага хурлаар УИХ ын даргыг огцруулах эсэх асуудлыг шийддэг юм уу?

- УИХ-ын дарга МАН-ын бага хурлаас томилогдоогүй. Ерөнхий сайд бага хурлаас томилогдсон. Хэн нэгэн хүнийг чөлөөлөх томилох асуудал ярих гэж байгаа бол Ерөнхий сайдын асуудлыг л ярих хэрэгтэй байх. 

Сая Удирдах зөвлөлөөр юу хэлэлцсэн бол?

- Удирдах зөвлөл тодорхой шийд гаргаж чадахгүй. Үндсэн хууль зөрчиж өөрсдийн хүссэн зүйлээр тогтоол гаргаж болохгүй л дээ. 

60 тэрбум, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудал яригдсан уу?

- Хариуцлага тооцох тогтоолын төсөл оруулж ирсэн. 60 тэрбумын хэргээр зарим хүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулья гэсэн. Гэтэл ЖДҮ тэй холбоотой асуудлыг санаатайгаар орхигдуулчихаж. Бидний зүгээс нилээн хэрүүл тэмцэл хийж байж ЖДҮХС-ийн асуудлыг бас хууль хяналтын байгууллагаар шалгуулья гэсэн. Хүлээн зөвшөөрөх шиг болсон. Редакцийн засвар хийж, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулья гэсэн.

Зарим гишүүдийг намын бага хурлаас хасна гэдэг асуудал яригдаж байна гэх юм. Үнэн үү?

- Надад байгаа мэдээллээр бол зургаан хүнийг бага хурлаас хасах биш хөөх юм шиг байна. Ямар ч байсан би өөрөө байгаа, тэрийгээ сайн мэдэж байна. Өчигдөр Ерөнхий сайдын ЖДҮ авсан асуудлыг дэлгэсэн. Үүний шагнал ч байх. Ер нь бол намайг намаас хөөх тухай асуудлыг одоо л ярьж байгаа юм биш. Аль 2014 оны 11 сараас эхлээд намаас хөөх яриа дарга нарын түвшинд байсан. 

Та бүхнийг бага хурлаараа эвлэрэх байх гэсэн хүлээлт байсан?

- Яагаад эвлэх ёстой юм бэ? Хэнийг хуурах гээд байгаа юм бэ? Нам чинь ардчилал, зарчимтай байх ёстой. Хууль дүрмээрээ явья л даа. Бага хурал 300 гаруй гишүүнтэй. Бүгд 60 тэрбумын хэрэгтэй хамааралтай шдэ. Үнэхээр энэ хэрэг үнэн бол 60 тэрбумтангуудын хурал гэж харж болно шдээ. Тэр үед намын дарга байсан М.Энхболд, шадар сайд нь байсан У.Хүрэлсүхэд ч хамааралтай биз дээ.

Та Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулна, 48 цаг гэж заасан. Энэ хугацаа хэзээнээс эхэлж тоологдсон бэ?

- Тодорхой шдээ. Өчигдөр 12 цаг 50 минутад би ХБХ хийгээд 13 цаг 18 минутад дуусгасан. Ойлгомжтой шдэ. Өнөөдрийн шийдвэрийг харья.  27 гишүүнийг ээлж дараатайгаар хөөх байх. Мэдээж тусдаа бүлэг болох байх. Бид хурлаа хийнэ. 

Ерөнхий сайд өөрөө ЖДҮХС-аас зээл авсан асуудлаа юу гэж тайлбарлаж байна?

- Хамгийн хачирхалтай нь У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ тэй холбоотой хэргээ хүлээн зөвшөөрчихлөө. У.Давхарбаяр гэдэг нь төрсөн дүү нь юм байна. Таарамж муутай л гэнэ. Арай ч миний дүү биш гэж хэлээгүй байх. Энд нэг зүйл онцолж хэлье. 1 тэрбум 326 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС аас авсан Чогсом овогтой Батмагнай, Ухнаа овогтой Давхарбаяр нарыг би хэлсэн. Судлаад үзэхээр Ч.Батмагнай нь яг бизнес хийдэг хөдөлмөрч хүн юм билээ. Нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх вий. Уучлалт гуйя. 

ЖДҮ авсан хүмүүст хариуцлага тооцоод эхэлсэн. Ерөнхий сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?

- У.Хүрэлсүх зээл аваад хууль бусаар зарцуулаагүй бол энэ хэрэг биш ш дээ гээд байгаа юм. Зээл авсан цаг хугацаа 2016-12-23 гэдэг чинь 32,33 бүлгийн хагарал эхлээгүй үе л дээ. ЖДҮ-ийн анхдагч нь болчихоод байгаа юм. Ямар ч байсан ЖДҮ-чин намын даргатай боллоо. ЖДҮ-чдийн бүлэг маань нэг хурандаатай болжээ. Анх "30 гэр бүл" гээд л муучлаад байсан даа. Татвар бүрдүүлдэг, бизнес хийдэг компаниуддаа нэр хоч өгөөд л байсан даа. Гэтэл явж явж ЖДҮ-чин гишүүд сайд нар нийлээд яг 30, гэр бүл нь яг 30 болчихоод байх юм. ЖДҮ-ийн толгойлогч нь ЖДҮ-чин хурандаа болчихоод байгаа юм. 

 

 

5 Сэтгэгдэл

  1. zov mashzov

    Nomtoibayar ch harn nomtoi hun shig doriun ugl hellee. Nomgui tanhai hariig nomohruulaad ogoorei doo MAN-iin baga hurliin gishdee

  2. zov mashzov

    Nomtoibayar ch harn nomtoi hun shig doriun ugl hellee. Nomgui tanhai hariig nomohruulaad ogoorei doo MAN-iin baga hurliin gishdee

  3. Зочин

    Нямтайшир хулгайчийн үр хүүхдүүдийг 7 үеээр нь төрийн алба эрхлэх эрхийг нь хориглоно. Номтойбаярыг буудаж хороовол таарна.

  4. монгол хүн

    Номтойбаяраа. Чи ямар тэнэг юм вэ? Яаж УИХ-ын гишүүн гэдэг хүндэт нэрэнд хүрээ вэ? Ард түмэн гэж юу хэлдэгээ ч мэдэхгүй байж мөнгөний хүчээр дээшээ гэрч ирчихээд эргээд битгий тэнэгт. Алуурчин, хулгайч, худалч, бас үзэн ядагч. Болиоч. Чамайг ард түмэн үзэн ядаж байна. Дээрх хэд ингэж байгаад ард түмэн босвол яаж ч чадахгүй шүү дээ. Чамаас авахуулаад, Энхболдоор дараалуулаад бүгд буудуулна. Энийгээ бодооч чи.

  5. зочин

    Номтойбаяр минь монголын баялагийг танайхан ганцаараа идэх эрх байхгүй монголчууд бүгдээрээ хэрэглэх ёстой.Цагаан суваргын тэр их ордыг яахаараа ганц айл авдаг байнаа ичээч.........төр өгч чадсан юм авч бас чаддаг байх ёстой үүнийг хөдөлмөрийн баатар Хурц гуай хэлсэн үүнийг дэмжиж байгаа.Ухаантай л юм бол энэ ордоо монгол төрд өгч үз.............................Бид бидний үр хүүхдүүд чам шиг бас энэ ордоос хуваалцмаар байна.Чи юу ч үзээгүй хал үзэж халуун чулуу долоож үзээгүй хүүхэд байна.Ийм аймаар юм хийчихээд хүнтэй барьцах муухай байдаг юм хүүхээ.

Сэтгэгдэл үлдээх