УИХ-ын гишүүн Д.Дамба-очир: Санал хураалт илээр явагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ 1469

УИХ-ын гишүүн Д.Дамба-очир: Санал хураалт илээр явагдана

УИХ-ын гишүүн Д.Дамба-очир:

Одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэж байгаа юм уу?

- Тийм. Түүний дараа санал хураалт явагдана. Сая санал хураах гэж байснаа намын дарга түр хугацаагаар завсарлага авч, удирдах зөвлөлөө хуралдуулж байна. Удирдах зөвлөлийн гишүүд намын бага хурлаас гарах шийдвэрийн томьёоллийг зөв талаас нь харж гаргах байх. Дагаж биелүүлэх хэрэгтэй болдог. УИХ-ын даргад намаас хариуцлага хүлээлгэнэ гэдэг хэцүү. Гэхдээ УИХ-ын даргыг намаас томилдог улс төрийн албан тушаалтан. Тийм учраас МАН-ын бага хурлын гишүүдээрээ энэ асуудлыг шийдье гэж байгаа.Тэгэхгүй бол сүүлийн хоёр долоо хоног УИХ-ын үйл ажиллагаа гацлаа. Би хүртэл байнгын хорооны дарга. Хуралдаж чадахгүй байна. Гацааг гаргахын тулд намын бага хурлыг хийж байна гэж ойлгож байгаа.

МАН-ын бага хурал хууль зөрчсөн шийдвэр гаргах гээд байгаа юм биш үү?

- Бага хурлаас тухайн албан тушаалтанд хандсан зөвлөмж гаргаж болно. Тэрнээс УИХ-ын даргыг огцруулах тогтоол гарахгүй. Зөвлөсөн зөвлөмж гэсэн үг. Тийм учраас хууль зөрчихгүй.

Хэрэв зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

- Тэр хүний өөрийнх нь л асуудал. Болохгүй бол дараагийн арга хэмжээ аваад явах байх. Хоёр долоо хоног УИH-ын үйл ажиллагаа гацлаа шдээ.

60 тэрбум төгрөгтэй холбогдсон УИХ-ын даргад хариуцлага тооцох гэж байгаа юм бол ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан Ерөнхий сайдад ямар хариуцлага тооцох вэ?

- Ер нь бол 60 тэрбум ч бай, ЖДҮ ч бай олон асуудал байна. Эрдэнэтийн 49 хувь, Монгол банк гээд л... Энэ бүхнийг цэгцлэе гэхээр цэгцрэхгүй байна. Шүүх прокурор дээр очоод зогсдог. УИХ-ын даргын харьяа байгууллагууд дээр очоод гацдаг. Аргаа бараад ийм шийдвэр гаргаж байна л гэж би ойлгож байгаа.

Прокуророос татах бичиг орж ирж байгаа гэсэн Таныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм уу?

- Би нэг компанид бичиг хийж өгсөн юм. Надтай ямар ч хамаарал байхгүй л дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн тойргийнхоо компанид бичиг хийж, дэмжиж өгөх эрхтэй. Өчигдөр АТГ намайг дуудаж энэ компанийг мэдэх үү барих уу гэж асууж байна лээ. Би мэдэхгүй гэдгээ л хэлсэн. УИХ-ын гишүүд ихэнх нь л ийм бичиг өгч байгаа шдэ. УИХ-ын гишүүн үүрэгтэй юм чинь. Шалгацгаа. Бусад юм аа ч шалга. Ер нь бол энэ асуудал дээр УИХ-ын гишүүдийг оролцуулдагаа болиулмаар байгаа юм. 

1 Сэтгэгдэл

  1. Zochin

    http://StartWeeklyJob.com/?userid=138871

Сэтгэгдэл үлдээх