🔴LIVE: Д.Энхтуяа: Бид хагас хэвлэл мэдээлэлтэй улсаас бүтэн хаалттай улс руу шилжихэд ойрхон байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Улс төр 284

🔴LIVE: Д.Энхтуяа: Бид хагас хэвлэл мэдээлэлтэй улсаас бүтэн хаалттай улс руу шилжихэд ойрхон байна

Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллээ хийж байна. НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх зөрчигдөж байгааг онцлов.

НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа:

-Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт хангалттай бус байна.
Хэвлэлийн эрх чөлөөг хайрлах хамгаалах цаг ирсэн байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сүүлийн арван жилийн хугацаанд 11 удаа хуулийн төсөл боловсруулж засаж залруулахыг хүссэн боловч УИХ-ын босгыг давж чадаагүй.

Манай улсад хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулиуд байна. Тухайлбал, хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуульд 67 төрлийн мэдээлэл нь нээлттэй байдаг.Бусад 500 мэдээлэл нь хаалттай, хязгаарлагдмал байгаа. Ингээд харахаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй манай улсад хөгжих боломжгүй байна. Ямар нэг төрийн байгууллагаас мэдээлэл авъя гэхээр хаалттай. Тэд зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллээ олон нийтэд нээлттэй өгдөг.

Тийм учраас хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлыг нээлттэй болгох нэн шаардлагатай байна. 2023 оны индексээр манай улс 20 байраар ухарч хэвлэл мэдээллийн хагас хаалттай улс болсон. Одоо 90-д жагсаж байна. Энэ үзүүлэлт жил ирэх тус хойшилж байна.

Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд илүү анхаарлаа хандуулж, ажиллах нөхцөл байдлыг хангаж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна. Нэг нам удаан засагласан энэ үед ардчилал гэдэг үг маш эмзэг болсон.

Сүүлийн арван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөө боомж, хязгаарлаж, хяналт л тавьж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх