ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монголын төр том бүлэглэлийн өмнө сөхөрч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Чуулган 299

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монголын төр том бүлэглэлийн өмнө сөхөрч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 -Монголын төр иргэдээ хямд төсөр хүнсээр хангах үүрэгтэй. Үүнийгээ бид биелүүлэх ёстой. 2023 оны сүүлээс эхлээд гурил тэжээлийн гаалийн татварыг бууруулах асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьсаар байгаад дөрвөн сар боллоо. Хэлэлцэж шийдвэрлэхгүй байсааар байна. Үүний цаана яг ямар санаа зорилго цаана нь явагдаад байна вэ?

Гурилын татварыг тэглэж ард иргэддээ хямд гурил, тэжээлээр хангах нь гэхээр том бүлэглэл саад учруулдаг. Банкны хүүгээр иргэдээ сорон мөлждөг. Гадны банк оруулж ирэх гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл ярьдаг. Үүнтэй яг адил хямд үнэтэй гурил тэжээл оруулж ирэх асуудалд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг зөрчигдөх гээд байна. Орос улсын аюул, үндэсний аюулгүй байдал гэх утгатай зүйл тарааж байна. Энэ асуудлыг гацаасаар байгаад УИХ тарах хугацаа нь дөхлөө. Энэ асуудлаа түргэн шийдэх шаардлагатай гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх