Н.Мэндсайхан өрсөлдөгчөө цэвэр савж хүрэл медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Спорт, Жүдо 1847

Н.Мэндсайхан өрсөлдөгчөө цэвэр савж хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

 

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 16-17-ны өдрүүдэд өсвөрийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж манай тамирчдаас охидын -70кг жинд А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, найман тамирчин шагналт байранд орсон юм. А.Дуламсүрэнгийн алтан медаль хүртсэн барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Харин 18-19-ний өдрүүдэд залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа ба манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна. Монголын баг, тамирчдын бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү. 

Залуучуудын Ази тивийн аваргын эхний өдөр эмэгтэй - 48кг,- 52кг, - 57кг, эрэгтэйчүүдийн - 60кг, - 66кг; - 73кг жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн Мон-Алтиус дээд сургуулийн оюутан Н.Мэндсайхан хүрэл медаль хүртлээ. Н.Мэндсайханы хувьд өнгөрсөн жил мөн Ази тивийн аварга хүрэл медаль хүртэж байсан юм. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд медаль хүртсэн тамирчид

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх