Хошорюү С.Бямбасүрэн дахин башёг тэргүүлж эхлэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Сумо 2707

Хошорюү С.Бямбасүрэн дахин башёг тэргүүлж эхлэлээ

Мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

 

Кюүшү башёгийн долоо дахь өдрийн барилдааны өмнө дээд зиндаанд нэг ч унаагүйгээр тэргүүлж байсан Секиваке Котоновака, Маэгаширагийн 14-өөс барилдаж буй Ичияамамото нар байлаа. Тэд долоо дахь өдрийн барилдаанд хоёул өвдөг шороодож түүний араас таван даваа, нэг унаатайгаар нэхэж байсан Озеки Хошёорюү С.Бямбасүрэн давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцлээ. Өөрөөр хэлбэл долоон өдрийн дараах байдлаар дээд зиндаанд зургаан даваа, нэг унаатайгаа Озеки Хошёорюү С.Бямбасүрэн, Секиваке Котоновака, Маэгаширагийн 14-өөс барилдаж буй Ичияамамото тэргүүлэх боллоо. 

Долоон өдрийн дараах байдлаар монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:

Дээд зиндаа:

Киришима Б.Лхагвасүрэн 5:2
Хошёорюү С.Бямбасүрэн 6:1
Хокүсэйхо Э.Даваанинж 3:4
Тамаваши Б.Мөнх-Оргил 5:2

Жүрёо зиндаа:

Оошёоүма П.Дэлгэрбаяр 3:4
Миторюү Б.Төрболд 3:4
Чиёошома Г.Мөнхсайхан 4:3
Дайшохо Ч.Шижирбаяр 3:4
Тамашохо Э.Энхманлай 5:2

Макүшита зиндаа:

Дэванорюү Т.Тэмүүлэн 1:2
Асахакүрюү Р.Жамьянтогтох 2:1
Хокүтэнкай Г.Сүхбат 2:1
нокацү Б.Чойжилсүрэн 2:1
Хокүтомарү Н.Чинзориг 3:1
Котокэнрюү Г.Билгүүн 3:0
Саданохикари Д.Наранцогт 1:2
Казэноүми Ц.Билгүүн 2:1
Араүма Б.Төртогтох 1:3
Токисома Б.Анхбаяр 2:1

 

Өчигдрийн /11 сарын 18/ барилдааны тойм бичлэг: 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх