А.Дуламсүрэн жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Спорт, Жүдо 2475

А.Дуламсүрэн жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

Жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 

 

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөрийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 181 жүдоч өрсөлдсөн ба манай улсаас 15 өсвөрийн тамирчид өрсөлдөж охидын -70кг жинд А.Дуламсүрэн алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялж Ташкентын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрээр энэ жил Азийн цомын тэмцээнд өсвөр, залуучуудын ангилалд хүч үзэж аль аль ангилалд нь түрүүлсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх