🔴 LIVE: "FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" хасагдах шат

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Спорт, Сагс 2721

🔴 LIVE: "FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" хасагдах шат

Фиба 3х3 сагсанбөмбөгийн "FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" тэмцээний хасагдах шатны тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байна. 

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 14 баг өрсөлдсөн ба эхний гурван байранд шалгарсан багууд 10 дугаар сард зохион байгуулагдах Ченду мастерс тэмцээнд оролцох эрх авах учиртай.

"FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" тэмцээнд манай улсаас гурван баг хүч сорьж хасагдах шатанд Сансар ММС Энержи, Улаанбаатар ММС Энержи багууд шалгараад байна. Хэсгийн тоглолтод монгол багуудын тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Яг одоо манай багууд дараах хуваарийн дагуу тоглоно. 

16:00 цагт Сансар ММС Энержи баг тус тэмцээний чансааг тэргүүлэн өрсөлдөж буй Австрийн Виена багтай тоглоно. 

16:50 цагт Улаанбаатар ММС Энержи баг Польшийн Варшав Лотто багтай тус тус тоглоно. 

 

1 Сэтгэгдэл

  1. Dashkaa

    Sain bn amjiild

Сэтгэгдэл үлдээх