🔴LIVE: Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих төслийн нээлт

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 675

🔴LIVE: Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих төслийн нээлт

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжих Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийг ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлэх аж. 

Төсөл нь Дархан, Сэлэнгэ, Ховд болон Төв аймгуудад суурь судалгаа явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сонгогдсон аймагт 2023-2026 он буюу гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлох юм. 

Төслийн санхүүжилтийн нийт хэмжээ болон шалгуурын талаар ХХААХҮ-ийн сайд, төслийн мэргэжилтний яриаг та бүхэнд эндээс хүлээн авч уншина уу. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх