Монголын хоёр баг хасагдах шатанд шалгарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Сагс 1021

Монголын хоёр баг хасагдах шатанд шалгарлаа

3х3 сагсанбөмбөгийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "FIBA 3X3 Yichang Challenger 2023" тэмцээнд Монгол улсаас Зайсан МИГ даатгал, Завхан Sainscore багууд өрсөлдөж байна.

 

БНХАУ-ын Шинжин хотноо амралтын өдрүүдэд (наймдугаар сарын 5-6-ны өдрүүд) зохион байгуулагдаж буй тус тэмцээнд найман орны 12 баг өрсөлдөж байна. Өчигдөр хэсгийн тоглолтууд явагдаж манай хоёр баг хоёул хасагдах шатанд шалгараад байна. 

Завхан Sainscore багийн бүрэлдэхүүн

В хэсгийн эхний тоглолтдоо Завхан Sainscore баг Нидерландын Утреч багийг нэмэлт цагт 18:16 харьцаагаар буулган авсан юм. Удаах тоглолтдоо Малайзын Куала Лампур багийг 21:6 харьцаагаар илт илүүрхэн буулган авч хэсгээ тэргүүлж хасагдах шатанд шалгарлаа. Завхан Sainscore баг хасагдах шатанд БНХАУ-ын Вуши багтаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:50 цагт тоглох хуваарьтай байна. 

А хэсэгт Зайсан МИГ даатгал баг тэмцээнийг тэргүүлэгч БНХАУ-ын Футиан багт 21:16 харьцаагаар хожигдсон ч Филиппиний Манила Чоокс багийг 22:17 харьцаагаар буулган авч хэсгээсээ гарлаа. Өнөөдөр Зайсан МИГ даатгал хасагдах шатанд БНХАУ-ын Вухан багтай Улаанбаатарын цагаар 17:15 цагт өрсөлдөнө. Ташрамд сонирхуулахад Зайсан МИГ даатгал компанийн бүрэлдэхүүнд төрсөн ах, дүүс буюу М.Өлзий-Орших, М.Өлзийбат нар хамтран тоглож байна. 

Зайсан МИГ даатгал багийн бүрэлдэхүүн

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх