🔴 Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр 786

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-ий жагсаалд оролцож, тайлбар нэхсэн тэмцэгчдийн шаардлагад хариу тайлбар хийлээ.

Тэрбээр "Парламентийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцаж, шийдэлд хүрэх үндэсний хэмжээний зөвшилцөл хийх эрхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс надад өглөө" хэмээн мэдэгдэв.

Үүнээс гадна тэрбээр өр төлбөр барагдуулсан сайн мэдээг мөн дуулгав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна.

“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.

Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн боллоо хэмээв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх