Улаанбаатар ММС Энержи баг шилдгүүдийн эгнээнд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Сагс 1281

Улаанбаатар ММС Энержи баг шилдгүүдийн эгнээнд

Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Cebu Masters" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

 

Филиппин улсын Себу хотноо 3х3 сагсанбөмбөгийн шилдэг 12 баг + тэмцээнийг зохион байгуулагч Филлипиний Манила Чоокс, Энэтхэгийн Лудиана багууд буюу нийт 14 өрсөлдсөн "Cebu Masters" тэмцээн тун үзүүштэй болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас Улаанбаатар ММС Энержи, Сансар ММС Энержи багууд чансааны эрхээрээ орж өрсөлдсөн юм. 

Улаанбаатар ММС Энержи баг Швейцарын Луйзанна, Катарын Доха багууд бүхий D хэсгийг тэргүүлэн тоглосон ба хэсгийн бүх тоглолтдоо хожил байгуулсан юм. 

Улаанбаатар ММС Энержи 20:14 Луйзанна

Улмаар хэсгээсээ 1-ээр гарч хасагдах шатанд Японы Уцуномияа багтай учраа тааран 21:17 харьцаагаар мөн хожсон юм. Хагас шигшээд дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Бельгийн Антверп багтай учраа таарч 21:11 харьцаагаар хожигдон шагналт дөрөвдүгээр байранд шалгарлаа. 

3х3 сагсанбөмбөг шимтэн үзэгчдийн хувьд хоёр өдрийн дараа эхлэх 23 хүртэлх насны ДАШТ биднийг хүлээж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх