Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг ил болгох Засгийн газрын шийдвэр гарчээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:
-Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэж хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, зургаан жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, ОУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Ингээд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдаж гарлаа.
Тус тогтоолд, Эрүүгийн ... дугаартай Төв аймгийн Анхан шатны шүүхийн шийдэх тогтоол 123 хуудастай. Шүүхийн магадлал нь 71 хуудастай. Шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай гэх тогтоол гаргаж, хэрэгжилтийг Тагнуулын газрын даргад даалгав. Ингэснээр иргэд эдгээр баримтыг архиваас авч танилцаж болно.
Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн нууцад хамаарах шүүхийн шийдвэрийг ил болгох ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Тагнуулын Ерөнхий Газрын дарга П.Одонбаатар нарт даалгасугай гэсэн байна.
Түүнчлэн иргэн Т.Чимгээ иргэний хувиар төрөөс нөхөн төлбөр шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандан, түүний нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаа тул иргэн Т.Чимгээ, түүний өмгөөлөгчтэй уулзсан. Монгол Улсын хоёр иргэнийг зургаан жилийн турш цагдан хорьж, эрүүдэн шүүсэн гэх ноцтой баримтууд бий. Цаашид ийм зөрчил дахин гарах ёсгүй.
Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байгаа тул энэ хэргийн материалуудыг ил болгох боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
SEXSDI80955877
TANILTSI80955877 44DSH SEXSY ERTEI