🔴 Ц.Цогтгэрэл: УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа тамгатай, тамгагүй яваад л байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 827

🔴 Ц.Цогтгэрэл: УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа тамгатай, тамгагүй яваад л байна

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар /2022.10.03/ мэдээлэл хийсэн. Намрын ээлжит чуулган хуралдаж эхэлсэнтэй холбогдуулж УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд дээр байр сууриа нэгтгэдэг. Ардчилсан намын бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн аж.

Энэ үеэр сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-АН-ын нэгдэл олны анхаарлын төвд байна. Эвлэрэлийн уулзалт хийсэн гэсэн? 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Үндсэндээ АН-д олон асуудал үүсэж байгаа ч хууль ёсны ганц байгууллага нь УИХ дахь АН-ын бүлэг. Эвлэж нэгдэх аливаа санаачлагыг бүлгийн гишүүд дэмжиж байгаа. Өмнө нь ч ийм л байр суурьтай байсан. Гэхдээ зарчимтай бодлоготой л байх ёстой.

АН гэхээр л тамганы маргаан ярьдаг болж. Хоёр тамганы асуудал гээд л... УИХ-ын талаас өмнөх бүлгийн дарга Д.Ганбат гишүүн тамгаа өгөхгүй бол уг тамгыг хүчингүй болгоод шинэ тамга авч болно гэсэн. Миний хувьд ийм жижиг сажиг зүйл ярьмааргүй байна. Д.Ганбат гишүүн ч учир зүйгээ ойлгох биз.

УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа тамгатай, тамгагүй яваад л байна. УИХ дахь байр суурь, дүгнэлт унших, завсарлага авах эрх гэх мэт ажлууд тамгатай тамгагүй яваад л байна. Хуучин тамгыг хүчингүй болгох, шинээр тамга авах асуудлыг түр зуур хүлээлгэж байгаач гэсэн байгаа. Тамганаас болж ажил саатаагүй шүү.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх