🔴LIVE: Ч.Хүрэлбаатар: Инфляцийг бууруулахад монголчууд хувь нэмрээ оруулах хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Эдийн засаг 1224

🔴LIVE: Ч.Хүрэлбаатар: Инфляцийг бууруулахад монголчууд хувь нэмрээ оруулах хэрэгтэй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн талаар түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс, тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэлэлцлээ. Монголчуудын өдөр тутмын амьдралд нөлөөлж, бодит орлогыг бууруулж байдаг үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг Засгийн газрын хамгийн эхний асуудал болж яригдлаа.

Үүнд мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөлсөн байгаа. Энэ бол улирлын шинжтэй өөрчлөлт.

Цаад суурь шалтгаан дээр ямар эрсдлүүд байгаа талаар Засгийн газар ярилаа. Ингээд үзэхэд Энэ нь цаашдаа төгрөгийн ханшийн сулралд, инфляцийн үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй.

Мөн монголчууд өөрсдөө инфляцийг бууруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Ялангуяа тээвэр жуулчлалын асуудалд онцгой анхаарч, өргөн хэрэглээний болон нийтлэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэмж хувь нэмрээ оруулахгүй байхыг үүрэг болгосон.

Цаашид төгрөгийн ханшийн сулрал эрсдэл болж байна. Иймд мөнгөний бодлоготой уялдуулан зарим шийдвэр гаргахыг Засгийн газраас үүрэг болголоо гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Төгрөгийн баталгааг....Доллараа бус....Дотоододоо Бүх нэр төрөл...Алтаар баталгаажуулаа....Да Ганболд г м.Нөхөд тоглосноос хойш бүх ханш Доллар гэдэг солиролруу ороо биз дээ...Үүнийг л шийдээ....ТөмөрДөш Баяр хүү гуайтай...Хууль төсөл Баталгаажуулья

  2. Зочин

    Худалдаа эрхэлж байгаа бүхэн хил хаасныг далимдуулаад амандаа багтсан тоогоор үнэ нэмж байгаа нь ханшийн өсөлт үүсгэж байгаа нь үнэн. Зарим талаар үгсэн хуйвалдаж ч байгаа. Монголд ченж гэж нэг ханш өсгөдөг хэсэг бүлэг мафи байгааг устгах ёстой. Эдгээр бүлэг хүмүүс нь бараг л 39 гаран жил ноёлсон төрд бугшсан нөхдүүд гэхэд хилсдэхгүй байх даа

Сэтгэгдэл үлдээх