🔴LIVE: Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар, Б.Болор-Эрдэнийг ЦХХХ-ны дэд сайдаар томилов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 1803

🔴LIVE: Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар, Б.Болор-Эрдэнийг ЦХХХ-ны дэд сайдаар томилов

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Г.Батсуурийг ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэгт ажлаас,

  • Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас,
  • Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. 

Мөн

  • Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар,
  • Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар,
  • Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.

Түр хугацаанд Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар, Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилоод байна.

Х.Бадамсүрэн "Эрдэнэс Монгол" корпорацийн Зэс, метал группийн даргаар томилогдсонтой холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирлаас чөлөөлж, оронд нь Г.Ёндонг томилох үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгөөд байна гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Ёстой л нөгөө начины найраа гэдэг шиг пм болж байна даа энэ ЗГ.ын томилгоо чинь өгч л чадвал сандал суудал аваад байгаам бус уу ээ бузар гэм

Сэтгэгдэл үлдээх