🔴 LIVE: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр нутаг нэгт Тамавашитай учраа таарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Сумо 3437

🔴 LIVE: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр нутаг нэгт Тамавашитай учраа таарлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё зургаа дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Таван өдрийн дараах байдлаар Маэгашира цолтой Аойяама болон Ичияамамото нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол тэдний араас дөрвөн даваа, нэг унаатайгаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга тэргүүтэй зургаан бөх нэхэж байна. Нацү башёгийн тав дахь өдрийн барилдааны тойм бичлэг болон монгол бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 15 Азүмарюү С.Тодбилэг (2-3) - Маэгашира 13 Мэйсей (2-3)
Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан (2-3) - Маэгашира 9 Точиношин (2-3)
Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-3) - Маэгашира 2 Котоновака (3-2)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (3-2) - Комүсүби Дайейшо (4-1)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4-1) - Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (4-1)

Өнөөдрийн онцлох барилдаан бол мэдээж башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Тамаваши Б.Мөнх-Оргил нарын монгол бөхчүүдийн хооронд явагдана. Тэд өмнө нь 17 удаа учраа тааран барилдахад 10 удаад нь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ даваад байгаа ч сүүлийн хоёр башё дараалан Тамаваши Б.Мөнх-Оргил даваад байгаа юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх