БИЧЛЭГ: ОХУ-ын цэргүүд Украины энгийн иргэдийг буудаж хороожээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Дэлхий дахинд 2997

БИЧЛЭГ: ОХУ-ын цэргүүд Украины энгийн иргэдийг буудаж хороожээ

Украины нийслэл Киевийн эргэн тойронд тулалдаан ид өрнөж байх үеэр Оросын цэргүүд зэвсэггүй иргэдийг араас нь буудаж хороосныг харуулсан хяналтын камерын бичлэг ил болжээ.

"ВВС" агентлагийн олж авсан энэхүү дүрс бичлэгээс харахад, Киевийн ойролцоо байрлах унадаг дугуйны дэлгүүрийн хамгаалагчаар ажилладаг байсан Леонид Пляц гэх 65 настай эрэгтэй болон түүний даргыг Оросын цэргүүд араас нь хэд хэдэн удаа буудаж, хөнөөсөн байна.

"V" тэмдэг бүхий хулгайн фургон унаж, хүнд зэвсэглэсэн эдгээр цэрэг эхлээд тус байгууламжийн гадна ирэхэд Леонид зэвсэггүй гэдгээ харуулахын тулд гараа өргөн, тэдэн рүү ойртжээ. Дараа нь тэд байгууламжид нэвтрэн, дугуй, скүүтэр хулгайлж, оффисын шүүгээнүүдийг уудалж, виски задлан ууж байгаа нь бичлэгт тод харагдах аж.

Дугуйн дэлгүүрийн захирал газар дээрээ нас барсан ч Леонид амьд үлдсэн бөгөөд тэрээр бүхээгтээ арай ядан ороод, найзууд руугаа залгаж, тусламж дууджээ. Түүнд туслахаар ирсэн

Ноён Пляцийн охин Юлия Андрощук болсон явдлын талаар "Аав маань ерөөсөө цэргийн хүн байгаагүй. Тэр тэтгэвэртээ гарсан нэгэн байсан. Оросын цэргүүд 65 настай хүнийг хөнөөсөн. Яах гэж? Би уур хилэнгээс илүү уй гашуу, айдаст автаад байна. Хяналтаас гарсан оросууд цаашид юу хийх бол гэж бодохоос айж байна" гэж хэлсэн юм. Тэрээр одоо гадаадад байгаа бөгөөд дайны улмаас аавыгаа оршуулж ч чадахгүй болсноо дурдсан байна.

"ВВС" агентлагийн сурвалжлах баг энэхүү бичлэгийг Киевийн цагдаагийн газар болон Прокурорын газарт үзүүлсэн бөгөөд орон нутгийн прокурорууд уг хэргийг дайны гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн, шалгаж эхэлсэн гэнэ. Бүс нутгийн цагдаагийн газрын даргын хэлснээр, Түүнчлэн, прокурорууд үүнтэй ижил төстэй 10 мянга гаруй болзошгүй дайны гэмт хэргийг шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх