БИЧЛЭГ: Туркийн эмэгтэйчүүд цагдаа нартай мөргөлджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Дэлхий дахинд 1221

БИЧЛЭГ: Туркийн эмэгтэйчүүд цагдаа нартай мөргөлджээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Туркийн Истанбул хотын төвд олон мянгаараа цугларан, жагссан эмэгтэйчүүдтэй цагдаа нар мөргөлдөж, тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан байна.

Истанбул хотын захирагчийн албанаас өнгөрөгч даваа гарагт гаргасан мэдэгдэлд, 3 дугаар сарын 8-ны өдөр Таксим төв талбайн эргэн тойронд аливаа жагсаал, цуглаан, хэвлэлийн мэдэгдэл зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэж онцолсон аж.

Удахгүй жагсагчид болон цагдаа нар мөргөлдөж, зарим иргэн цагдаагийн хаалтуудыг хүчээр давахыг оролдсон байна. Ингээд цагдаа нар жагсагчдыг бамбайгаар түлхэн ухрааж, тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан аж.

Энэхүү жагсаалд оролцсон нэгэн эмэгтэй "Манай улс орны нөхцөл байдал, эмэгтэйчүүдэд өдөр бүр нүүрлэж буй муу муухайг бүгд харж байна. Би өдөр бүр гудамжинд айдастай алхдаг. Үнэнийг хэлэхэд би өнөөдөр айдасгүйгээр алхах гэж энд ирсэн" гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Турк улсын Засгийн газар ийм төрлийн жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, цугласан олныг цагдаагийн хүчээр тараах болсноор өмнөх жилүүдийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ч мөн адил дүр зураг үүссэн билээ.

Эх сурвалж: Reuters

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх