🔴LIVE: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг ил болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 1369

🔴LIVE: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг ил болгоно

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд үйлчилсэн үр нөлөөг нь дүгнээд шинэчилсэн найруулгаар оруулах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар жил гаруйн хугацаанд төсөл дээр ажиллаж, УИХ-д өргөн барихаар боллоо. Иргэдийн дунд торгодог, шийтгэдэг хууль гэсэн ойлголт байдаг. Үүнийг засах үүднээс төр зөвлөдөг, гаргасан зөрчлүүдийг нь шууд торгодоггүй байдлаар шалган тусалдаг чиг үүрэг байдлаар нь оруулж ирж байна. Ирэх пүрэв гарагт хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хуулийн гол онцлог нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрхэн явуулах вэ гэдгийг тусгасан. 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж прокурорын байгууллагад дугаарладаг. Тиймээс үүнийг хялбарчилж цахимаар дугаар тавьдаг, прокурор цахимаар хяналт тавьдаг болъё гэж шийдсэн. 

Түүнчлэн . Тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийсэн, ямар нь замхарсан бэ гэдгийг ил тод болгоно. 130 хуудас шалгалтын материал байна. Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, хэрхэн шийдэгдэж өр төлбөр барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар бий болох байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас энэ материалыг нууцалсан гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх