Монголын баг халз барилдаанд оролцож чадсангүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Чөлөөт бөх 2077

Монголын баг халз барилдаанд оролцож чадсангүй

Өнгөрөгч долоо хоногт (хоёрдугаар сарын 12-ны өдөр) АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг олон улсын багийн эсрэг халз барилдаан зохион байгуулагдлаа. 

АНУ-ын эрэгтэй шигшээ баг Ираны багтай, эмэгтэйчүүдийн баг нь олимпын зургаан жинд монголын багтай халз барилдаан хийхээр төлөвлөж байсан ч Ираны багийн зарим гишүүдэд АНУ-ын виз олгоогүйн улмаас Ираны талаас багаараа халз барилдаанд оролцохоос татгалзаад байсан юм. Тэгвэл халз барилдааны өмнөхөн монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг АНУ руу зорчих визээ хугацаанд нь авч чадаагүйн улмаас мөн л оролцох боломжгүй болсон байна. Иймд АНУ-ын бөхийн нэгдсэн холбоо эрэгтэйчүүдийн олон улсын холимог багийн эсрэг, Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багтай халз барилдааныг зохион байгууллаа.   

Эмэгтэйчүүдийн халз барилдаанд Канадын дөрвөн бөх оролцсон ба 76кг жинд багийн ахлагч 2018 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн хүрэл медальт Жастина ДиСтасио ганцаараа ялалт байгууллаа. Мөн түүнчлэн 62 кг жинд 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Канадын Ана Годинез Гонзалес 2021 оны дэлхийн мөнгөн медальт, Токио-2020 олимпын аварга АНУ-ын Кайла Мираклтай эн тэнцүүхэн өрсөлдлөө. 

50 кг: Викториа Антоны (АНУ) 10:0 Мадисон Паркс (Канад)
53 кг: Жакарра Винчестер (АНУ) 5:2 Дом Парриш (АНУ)
57 кг: Хелен Мароулис (АНУ) 8:0 Карла Годинез Гонзалез (Канад)
62 кг: Кайла Миракл (АНУ) 6:5 Ана Годинез Гонзалез (Канад)
76 кг: Жастин ДиСтасио (Канад) 7:1 Викториа Францис (АНУ)

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх