Энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн олимпын жингийн халз барилдаан зохион байгуулагдана.
Тодруулбал АНУ болон Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан болохоос гадна эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд АНУ болон Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Халз барилдааныг зохион байгуулагч АНУ-ын бөхийн холбооноос олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн аварга Жакарра Винчестер тэргүүтэй бөхчүүдээ халз барилдаанд гаргахаар болсон бол тэдний эсрэг манай улсаас дараах бөхчүүд барилдахаар боллоо.
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Батхуягийн Хулан
57 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
62 кг: Болдсайханы Хонгорзул
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
76 кг: Ганбатын Ариунжаргал
АНУ-ын шигшээ баг:
50 кг: Викториа Энтони
53 кг: Жакарра Винчестер
57 кг: Хелен Марулис
62 кг: Кайл Миракл
68 кг: Кеннеди Бладес
76 кг: Викториа Францис