Олимп, дэлхийн аваргуудад АНУ-ын виз олгогдсонгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Чөлөөт бөх 3381

Олимп, дэлхийн аваргуудад АНУ-ын виз олгогдсонгүй

Энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн томоохон халз барилдаан зохион байгуулагдах талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал АНУ болон Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан болохоос гадна эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд АНУ болон Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулах юм. Гэвч Ираны зарим бөхчүүдэд АНУ-ын виз олгоогүйн улмаас Ираны баг энэ удаагийн халз барилдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Ираны багт 2016 оны олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Хассан Яздани Чарати болон олимпын медальт гурав, дэлхийн аварга дөрөв, дэлхийн есөн медальтнууд бүхий хүчирхэг баг оролцох байсан ч ийнхүү харамсалтайгаар цуцлагдаж байна. 

АНУ-ын бөхийн холбоо халз барилдааныг зохион байгуулах тал дээр хатуу байр суурьтай байгаа ба Ираны баг ирэхгүй тохиолдолд дэлхийн бүх оддын багийг АНУ-ын шигшээ багтай халз барилдуулах болно хэмээн мэдэгдсэн байна. 

Олимпын алт, мөнгө, дэлхийн хошой аварга, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт К.Снайдер АНУ-ын багийг ахлан халз барилдаанд оролцох юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх