Улаанбаатар ММС Энержи баг Олимпын аваргыг буулган авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Сагс 3050

Улаанбаатар ММС Энержи баг Олимпын аваргыг буулган авлаа

Фиба 3х3 сагсанбөмбөгийн Мексико Мастерс 2021 тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 12 баг, нэмэлт дөрвөн баг буюу нийт 16 баг өрсөлдлөө. Манай Улаанбаатар ММС Энержи багийн хувьд А хэсэгт олимпын аварга Латвийн алдарт Рига болон ОХУ-ын Руна багуудтай нэг хэсэгт багтлаа. Хэсгийн эхний тоглолтоо манай баг олимпын аварга Рига багийг 21:20 харьцаагаар хожлоо. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан World Tour Abi Dhabi тэмцээнд манай баг Ригад хожигдсон хариугаа авч чадлаа.

Улмаар хэсгийн дараагийн тоглолтдоо ОХУ-ын Руна багт 13:21 харьцаагаар хожигдсоноор манай баг энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Харин олимпын аваргуудын хувьд хасагдах шатанд бүх өрсөлдөгчдөө хожсоор ээлжит түрүүгээ хүртлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх