🔴LIVE: Л.Гантөмөр: 2024 онд засгийн эрхийг авахуйц улс төрийн нэгдлийг бий болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 2481

🔴LIVE: Л.Гантөмөр: 2024 онд засгийн эрхийг авахуйц улс төрийн нэгдлийг бий болгоно

Ардчилсан нам Онц Их хурлаа энэ сарын 5-ны өдөр зохион байгуулсан. Тус онц их хуралд нийт 1318 төлөөлөгч оролцож 95 хувийн ирцтэйгээр дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж намын дарга, нарийн бичгийн даргаа сонголоо. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийн нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тэрээр Ардчилсан намын генсек болсон юм.

Л.Гантөмөр өөрийн багтаа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, ҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин гэх зэрэг мэдлэг чадвартай хүмүүсийг урьж ажиллуулна гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл  Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, намын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар АН-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

АН-ын дарга О.Цогтгэрэл: . Ардчилсан намын дотоод асуудлыг эрх баригч хүчин болон төрийн байгууллага шийдэхгүй. Ардчилсан нам эрх чөлөө иргэнийхээ талд зогссоор байна. . Монгол улсын Дээд шүүхээс Ардчилсан намыг "итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байна" гэсэн дүгнэлтийг гаргасан. Ийм учраас бид их хурлаа хийсэн.

АН-ын ЕНБД Л.Гантөмөр: 2024 оны сонгууль хаяанд ирээд байна. Сонгуулийн маргаашаас улс төрийн намууд сонгуульдаа бэлддэг. . Ардчилсан нам ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Ковидын улмаас ажилгүй орлогогүй болсон өрх олон байна. Энэ долоо хоногт судалгаан дээр суурилсан бодлого гаргаж тэр нь төрийн засгийн шийдвэр болгох ёстой гэж үзэж байна. Хуулийн төсөл, их хурлын тогтоолыг гаргана. Бид найман аймагт засаглаж 180 гаруй сумын иргэдийн хуралд олонх байгаа. .

Дүрмийн асуудлаа шийднэ, мөн сахилга баттай хариуцлагатай байх ёстой гэсэн байр суурьтай байна. Залуусын насан туршийн боловсролыг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулахаар болсон. Өнөөдөр 330 залуусыг сургалтанд хамруулж цаашдаа энэ тоо мянга мянгаар нэмэгдэнэ.

Бид бусад улс төрийн хүчнүүдтэйгээ хамтарч ажиллана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэнэ. . Ардчиллаар овоглодог бүх хүнийг нэгтгэнэ гэв.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Гантөмөр дөрвөд цөөшаа

Сэтгэгдэл үлдээх