Бөхийн төрлүүдийн ДАШТ эхлэхэд гурав хоног үлдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Чөлөөт бөх 4214

Бөхийн төрлүүдийн ДАШТ эхлэхэд гурав хоног үлдлээ

Өнгөрсөн жил ковид-19 цар тахлын улмаас анх удаа өнжсөн бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 10 дугаар сарын 2-10-ны хооронд зохион байгуулагдана.

 

2005 оноос хойш эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн ДАШТ-үүд нэг дор зохион байгуулагдаж эхэлсэн ба энэ удаагийн ДАШТ нь 17 дахь удаагийн ДАШТ юм. "Токио-2020" олимпын наадмын дараа зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн хамгийн том тэмцээн гэдэг утгаараа улс орон бүр шилдгүүдээ оролцуулах урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулалтаар сонгосон ба ДАШТ-д хүч үзэх манай баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

ДАШТ-ий хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/

10-р сарын 2, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг.
21.45-22.15 – Нээлтийн ёслол
22.30-00.00 – Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 3, Ням

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг.
22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг;
00.00-03.00 – Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 4, Даваа

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг;
22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.
22.00-03.00 – Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг.

10-р сарын 5, Мягмар

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.
22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.
00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

10-р сарын 6, Лхагва

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг.
22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг.
00.00-03.00 – Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг.

10-р сарын 7, Пүрэв

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 55-72-77-82 кг.; дагах барилдаан эмэгтэй 57-59-68-72 кг.
22.45-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 55-72-77-82 кг.
00.00-03.00 – Финал. Эмэгтэй 57-59-68-72 кг.

10-р сарын 8, Баасан

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 60-97-130 кг.; дагах барилдаан сонгомол 55-72-77-82 кг.
23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 60-97-130 кг.
00.00-03.00 – Финал. Сонгомол 55-72-77-82 кг.

10-р сарын 9, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 63-67-87 кг.; дагах барилдаан сонгомол 60-97-130 кг.
23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 63-67-87 кг.
00.00-02.30 – Финал. Сонгомол 60-97-130 кг.

10-р сарын 10, Ням

22.00-23.30 – Дагах барилдаан. Сонгомол 63-67-87 кг.
00.00-02.30 – Финал. Сонгомол 63-67-87 кг

 

1 Сэтгэгдэл

  1. Хаш эрдэнэ Шмнэжаргал

    barildaan ni haqm bna

Сэтгэгдэл үлдээх