Бүх төрөлд ОХУ-ын бөхчүүд тэргүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 2080

Бүх төрөлд ОХУ-ын бөхчүүд тэргүүллээ

Бөхийн төрлүүдийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж дууслаа. 

Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээнд 37 орны 444 тамирчин сонгомол бөх, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр долоо хоногийн турш өрслөдөн дүнгээ гаргалаа. 

Тус тэмцээнд оролцсон 37 орноос 25 орны тамирчид медаль хүртсэн ба ОХУ-ын бөхчүүд нийт 13 алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль нийт 22 медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүллээ. Мөн түүнчлэн багийн нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд 206 оноо, сонгомол бөхийн төрөлд 175 оноо, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд 168 оноо авч тус тэргүүлсэн байна. 

Одоо бөх сонирхогчдыг ирэх сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын София хотноо зохион байгуулагдах олимпын эрх олгох дэлхийн тэмцээн хүлээж байна. Энэхүү тэмцээнд эрх авч чадаагүй байгаа үлдсэн жингүүддээ медаль хүртэж, олимпын эрхээ авахыг монгол бөхчүүддээ хүсэн ерөөе. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх