ОУХМ Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Жүдо 4383

ОУХМ Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81кг, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:   

Эрэгтэйчүүдийн -81кг жин

Өнөөдрийн манай бөхчүүдийн салхийг хагалан эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Д.Гочилайдзетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. (тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү) Харин удаах барилдаанд Египтийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жин

МУГТ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт 2018 оны Европын аварга Арменийн К.Фердинандад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Тус жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг даралтаар цэвэр яллаа. (Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү)

Гуравдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аварга Италийн Е.Гиованниг торгуулиар цэвэр ялан хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Хэсгийн аваргын төлөө Гүржийн залуу бөхийг торгуулиар цэвэр ялж хагас шигшээд барилдахаар болсон юм. Хагас шигшээд Парисын их дуулгын аварга Косовогийн Г.Акилтэй барилдан нэмэлт цагт ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.  

Алтан медалийн төлөө өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг жинг тэргүүлэн барилдсан Мастерсийн мөнгөн медальт Канадын М.Артуртай барилдана. Хоёр бөхийн хувьд 2019 оны Абу Дабигийн их дуулга тэмцээнд нэг удаа учраа таарч байсан ба тус барилдаанд Ц.Цогтбаатар ялагдсан хариугаа өнөөдөр авах биз ээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх