LIVE: Л.Өнөболд хэсгийн аваргын төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Жүдо 2126

LIVE: Л.Өнөболд хэсгийн аваргын төлөө барилдана

 

 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба манай есөн бөх татамид зодоглоно. Өнөөдөр зодоглох манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -57кг жинд Б.Алтанцэцэг АНУ-ын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт их дуулгын хошой хүрэл медальт Израилийн Нелсон Леви Тимнад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • /Хоёрдугаар дэвжээ/ /гуравдугаар дэвжээ/
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд барилдсан Б.Цогтбаяр Унгарын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Нямхишиг Белгийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Израилийн бөхөд ялагдсgнаар тэмцээнээ дуусгалаа. Харин Г.Наранцэцэг эхний торйогт Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Ц.Гал-од Азербайжаны бөхөд, Б.Хорлоодой Белгийн бөхөд тус тус ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгын алтан медальт Л.Өнөболд эхний тойрогт Грекийн бөхийг, хоёрдугаар тойрогт Голландын бөхийг тус тус ялж D хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидовазетэй барилдана. /Гуравдугаар дэвжээ/

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

1 Сэтгэгдэл

  1. Damdin baatar

    Mash ondr

Сэтгэгдэл үлдээх