Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Дөрвөн тивийн 61 орны 408 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөх тус тэмцээнд
манай улсаас хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллайгийн багш/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч олимпийн эрхийн онооны төлөө өрсөлдөнө. Унгарын их дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр 16:00 цагт эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба тэмцээний эхний өдөр манай дараах есөн бөх татамид зодоглоно.
- Б.Цогтбаяр -60кг
- Л.Өнөболд -60кг
- Б.Эрхэмбаяр -66кг
- Б.Нармандах -66кг
- А.Нямхишиг -48кг
- Г.Наранцэцэг -48кг
- Ц.Гал-Од -52кг
- Б.Хорлоодой -52кг
- Б.Алтанцэцэг -57кг жинд тус тус барилдана.
Спорт мэдээ, мэдээллийн ww.livetv.mn/sport сайт уламжлал ёсоор гурван өдрийн турш Унгарын их дуулга тэмцээнийг бүрэн эхээр нь /хэсгийн барилдааны бүх дэвжээг нэгэн зэрэг болон шигшээ барилдааныг/ шууд дамжуулан үзүүлэх болно.