ВИДЕО: М.Аллен арай эрт үзэгчдийн суудалд шилжлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Биллиард 1828

ВИДЕО: М.Аллен арай эрт үзэгчдийн суудалд шилжлээ

 

Өчигдөр дэлхийн чансааны 4-т бичигдэж буй Хойд Ирландын Марк Аллен, 2005 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Шаун Мөрфи нар хожигдон тэмцээнээс хасагдлаа. 

Марк Аллены хувьд Велсийн Жимми Кларктай анх удаа учраа тааран тоглосон юм. ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй Кларкын хувьд дэлхийн чансааны 89-т эрэмбэлэгдэж байгаа. Бооцоо тавигчид бүгд л Марк Алленыг хожно гэж таамаглаж байсан ч тэдний таамаг талаар боллоо. 

Тоглолтын эхэнд Марк Аллен форм сайн байгаагаа харуулж төгс хожлуудыг авч байсан ч тоглолтын төгсгөлд Ж.Кларк бага багаар нөхсөөр 10:8 харьцаагаар ялалт байгууллаа.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх