А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс 14 энхийг сахиулагч эдгэрч, гарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1258

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс 14 энхийг сахиулагч эдгэрч, гарлаа

Эрүүл мэндийн яамны /2020-08-05/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад коронавирусийн 293 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Үүнд,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 21-нд Токио-УБ онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 28-нд Австралийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 16 иргэний сорьц,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа 19 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 28 жолооч нарын шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Замын-Үүд боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нарын шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд долдугаар сарын 14-нд ирсэн энхийг сахиулагчид юм.

Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 244, эмчлэгдэж буй 49 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 46, хүндэвтэр гурав хүн байна. ХӨСҮТ-д 72 хүн эмчилгээ, тандалт судалгаа, ажиглалтад байгаа” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх