ВИДЕО: Хөлбөмбөгийн ертөнцийн эргэн тойронд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Хөлбөмбөг 2908

ВИДЕО: Хөлбөмбөгийн ертөнцийн эргэн тойронд

 

Цар тахлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа хоцорсон лигүүдийн тоглолт шахуу хуваарийн дагуу үргэлжлэн явагдсаар байна. 


Лионел Месси долоо дахь удаагаа мэргэн буучийн шагналыг хүртлээ

Ла лигээс Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Севилла клубууд тэргүүлж аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан бол Виллареал, Реал Сосиадад, Гранада багууд удаалж Европа лигт өрсөлдөхөөр боллоо. Мөн түүнчлэн домогт Лионел Месси долоо дахь удаагаа лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж, сүүлийн дөрвөн жил дараалан лигийн алтан шаахайн эзэн болж байна. Тэрээр хамгийн сүүлд Алвес клубын хаалганд дабль хийж мэргэн буучийн жагсаалтыг 25 гоолтойгоор тэргүүлсэн юм. 

ФА цомын аваргын төлөө Челси клуб Арсенал клубтэй тунаж үлдлээ

Урьд шөнө ФА цомын хагас шигшээ тоглолт явагдлаа. Манчестер Юнайтед клуб Челсид 3:1 харьцаагаар хожигдон 19 тоглолт дараалан ялагдаагүй цуврал нь зогслоо. Харин Челси клуб ФА цомын төлөөх шигшээ тоглолтод Арсенал клубтэй наймдугаар сарын 2-ны өдөр тулна.  

Арсенал клуб хагас шигшээд Манчестер Сити клубыг 2:0 харьцаагаар хожил байгуулснаар 21 дэх удаагаа ФА цомын шигшээд шалгарсан нь түүхэн дээд амжилт юм. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх